Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Сайн байцгаана уу?
Та бүгдийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам нь улс орноо Австри улсад төлөөлөн ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрыг НҮБ-ын Вена дахь салбаруудад төлөөлөн ажилладаг юм.

Элчин сайдын яам нь Монгол Улсын Засгийн газрын ашиг сонирхолыг олон улсын холбогдох байгууллагад төлөөлөн ажиллахад нь дэмжлэг үзүүлэн ажиладаг ба Австри улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм.

Энэхүү зорилтын хүрээнд тус Элчин сайдын яам иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээг улам түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн цахим хуудсыг шинэчлэн аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсандаа багтаан ажиллахыг зорьж байна.

Манай яамны цахим хуудсаар зочилсон эрхэм Танд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСААС АВСТРИ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Г.БАТТУНГАЛАГ