Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






Гэрлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Австри Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-д  өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч , үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, (Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу):

2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар Хосууд ЭСЯ-д хандаж хамтарсан өргөдөл  гаргана.  (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн Австри Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Хамтарсан өргөдөлийн загвартай танилцана уу). Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана. 

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/, Австри Улсад хэрэглэж байгаа үнэмлэхний хуулбар /ар, өвөр/

4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагааг, хэрэв гэрлэлтээ  цуцлуулсан бол нотлох лавлагааг Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг /орчуулгыг хавсаргана/ авсан байх шаардлагатай.

5. Эмнэлэгийн газрын тодорхойлолт /Сэтгэц, суръе, ДОХ/

6. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.

Жич: ЭСЯ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажна.