Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Г.БАТТУНГАЛАГ ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

Монгол Улсаас Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лассина Зербод Итгэмжлэх захидлаа барив. Итгэмжлэх захидлаа барьсантай нь холбогдуулан Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Зербо Байнгын төлөөлөгч Г.Баттунгалагийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн зорилт, хүчин чармайлтыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг тэмдэглэж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, санаачлагын талаар Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг танилцуулав. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах чиглэлээр Монгол Улсаас оруулж хувь нэмэр, хүчин чармайлтыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Зербо сайшааж, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний Олон улсын хяналтын тогтолцоонд Монгол улс чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд 1996 оны 10 дугаар сарын 1-нд гарын үсэг зурж, 1997 оны 8 дугаар сарын 8-нд соёрхон баталсан. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд 8 улс гэрээг соёрхон батлах үлдээд байна.