Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







ЛАТИН БҮЖГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Вена хотноо Латин формейшн болон Шоу данс бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 9-ны өдөр амжилттай болж өндөрлөв.

Энэхүү тэмцээний латин формейшн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Moon Dance” болон “Star” бүжгийн хамтлаг хагас шигшээд үлдсэн. Харин “Moon Dance” бүжгийн хамтлаг “Мөсөн хатан” хэмээх бүжгээрээ финалд шалгарч, ОХУ, ХБНГУ, Австрийн шигшээ багтай өрсөлдөв. Шигшээ шалгаруулалтаар 6 дугаар байр эзлэв.

“Moon Dance” бүжгийн хамтлаг энэ удаа 2016 онд Герман улсын Бремен хотноо болсон ДАШТ-д гаргасан амжилтаа дахин бататгав.

ДАШТ -нд Унгар, Голланд, Польш, Орос зэрэг нийт 10 орны 18 баг, тамирчид Латин бүжгийн формейшн төрлөөр өрсөлдсөнөөс ОХУ-ын “Duet Perm” бүжгийн хамтлаг алтан медаль, ХБНГУ-ын “Grün-Gold-Club Bremen” бүжгийн хамтлаг мөнгөн медаль, ОХУ-ын “Vera Tyumen” бүжгийн хамтлаг хүрэл медалийн эзэд болов.

Мөн Шоу данс бүжгийн төрөлд Америк, Орос, Чех зэрэг 10 улсын 16 хос оролцсоноос Австрийн хос Kатрин Менцингер, Валим Гарбуцов нар “Элизабеть” бүжгээрээ Дэлхийн аврага болов.