Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







ВЕНА ХОТНОО МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН “ХӨХ” ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЛЭЭ

Австри Улсад оршин суугаа монгол уран бүтээлчдийн “Хөх” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Вена хотын “НУУ” урлагийн галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг нээж Элчин сайд Г.Баттунгалаг үг хэлэв.

Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч Г.Лхагвасүрэн, Д.Түвдэндорж, Н.Хосбаяр, Б.Отгонбат, С.Энхтүмэн, Б.Очирсүрэн, Н.Зулцэцэг, Т.Зулаа нарын орчин үеийн уран зураг, монгол зураг, уран баримал, арьсан болон гар урлалын нийт 100 гаруй бүтээлээ дэлгэв.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 15 -ны өдөр монголын урлаг, соёл, угсаатан зүйн чиглэлээр монгол эрдэмтэд өөрсдийн судалгааны бүтээлийг танилцуулах арга хэмжээ мөн зохион байгуулах юм. Тухайлбал: уран бүтээлч М.Чинбат “Монголын урлаг өнөө үед”, Австрийн Шинжлэх ухааны академийн судлаач эрдэмтэн Б.Цэцэнцолмон “Соёлоо худалдсан урвагчид”, Лондонгийн Их сургуулийн судлаач Пр. Д.Бум-Очир “A question about “Mongol” national identity” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

“НУУ” урлагийн галерейд “Хөх” хамтарсан үзэсгэлэн 2018 оны 1 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр Монгол үндэсний хоолны өдөрлөг мөн зохион байгуулна.