Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ /2017 ОНЫ 7 ДУГААР САР/

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний хагас жилд 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 381 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өсчээ.

2017 оны эхний 7 сарын байдлаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 926 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсчээ. Монголбанкны нэрлэсэн дунджаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 377.5 төгрөг буюу 18.6 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны эхний хагас жилд 9.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсан бол хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсчээ.

Монгол, Австрийн худалдааны эргэлт энэ оны эхний 7 сарын байдлаар 4.94 сая долларт хүрснээс импорт 4.3 сая ам.доллар, экспорт 639.9 мянган ам.доллартай тэнцэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл /2017 оны эхний 7 сар/ http://www.nso.mn/content/1719#.