Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






ТОДРУУЛГА МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд тус хуулийн 62.1 дүгээрт “Гадаад улсад суугаа иргэд гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.” гэж заасан. Үүний дагуу сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд Вена дахь ЭСЯ-нд хүлээн авсан.

Сонгуулийн тухай хуулийн 62.2-62.10 дугаарт заасны дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Австри Улсын Вена хотын салбар комисс дахь сонгогчдын нэрийн жагсаалтыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сонгогчдод танилцуулсан.

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа иргэд Сонгуулийн тухай хуулийн 105.2 дугаарт заасны дагуу болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцоно.

Сонгогчид дараах хаяг, цагийн хуваарийн дагуу Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, эсхүл гадаад паспортайгаа ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцож саналаа өгнө үү.

Цагийн хуваарь: 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гариг 07.00-22.00 цаг

Хаяг: ЭСЯ, 11 дүгээр салбар комиссын санал авах байр Fasangartengasse 45, 1130 Wien Жич: Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн дагуу өөрийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа, сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдсон аливаа асуудлаар иргэн өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.