Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
САНАЛАА ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ

• Сонгогч Таны саналыг авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд 07.00-22.00 цагт явагдана.

• Сонгогч Та саналаа өгөхөөр очихдоо ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТАА заавал авч очоорой.

• Сонгогч Таны баримт бичгийг Салбар комиссын зохион байгуулагч сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч Танд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

• Саналын хуудас, дугтуй авсан сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

• Сонгогч Та саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

• Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа дугтуйд хийн битүүмжилж саналын хайрцагт хийгээрэй.

• Хэрэв саналын хуудаст саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудаст зааснаас өөр, эсхүл буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа битүүмжлэн саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.

• Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал өгвөл Таны санал хүчингүй болохыг анхаарна уу.

СОНГОГЧ ТА СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Вена дахь 11 дүгээр салбар комисс

Санал авах байрны хаяг: Fasangartengasse 45, 1130 Wien
Утас: +43-1-5352807
E-mail: vienna@mfa.gov.mn , mgl.embassy.vienna@gmail.com
Website: https://www.vienna.embassy.mn
Нэр дэвшигчдийн тухай мэдээлэл: https://gec.gov.mn/details/2142