Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал М.Кройтнерт Итгэмжлэх захидлаа барив

Монгол Улсаас Венад төвтэй олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал Мартин Кройтнерт Итгэмжлэх захидлаа барив.

Монгол Улс Академи хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа Гүйцэтгэх захирал М.Кройтнер уулзалтын үеэр илэрхийлж, цаашид төлөвлөж буй зорилт, академийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилтууд, авлигатай тэмцэх чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлэх буй арга хэмжээг Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг танилцуулж, Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, түүнд тусгагдсан олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, бүсийн сургалт семинар хамтран зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.