Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






“НАРНЫ БАЯР 2017” СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Австри Улс дахь Монгол Оюутны Холбооноос санаачлан 11 дэх удаагаа зохион байгуулж буй “Нарны баяр 2017” спорт өдөрлөг энэ оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Вена хотноо амжилттай боллоо.

Арга хэмжээд Австри, Герман, Чех, Унгар улсад суралцаж буй 20 гаруй багийн 150 гаруй тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даамны тэмцээнд хүчээ сорилоо.

Спорт өдөрлөгт нийт 500 гаруй иргэн оролцсон бөгөөд түүнийг зохион байгуулахад Монгол-Австрийн “Очир” нийгэмлэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ дэмжлэг үзүүллээ.