Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






Т. ОТГОНБУЛГАНЫ ТӨГӨЛДӨР ХУУРЫН КОНЦЕРТ БОЛОВ

Венийн Прайнерын хөгжим бүжгийн дээд сургууль (Prayner Konservatorium Wien)-ийн оюутан 19 настай төгөлдөр хуурч Төмөр-Очирын Отгонбулган хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивын тоглолтоо Вена хотноо 2017 оны 5 дугаар сарын 19-нд хийв. Тоглолтод тэрбээр Шопен, Бетховен, Бах зэрэг алдарт хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс тоглов.
Т.Отгонбулган нь эдүгээ хөгжмийн удирдаачийн мэргэжлээр сурдаг. З.Гомбожавын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид 2005-2015 онд суралцаж байхдаа “Улаанбаатар хотын шилдэг сурагч”-аар шалгарч байсан.
Тэрээр олон улсын 20 гаруй тэмцээнд оролцож, Мадридын төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд 1 дүгээр байр, “American Protégé” олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд 2 дугаар байр, “Piano Talents” Италийн олон улсын тэмцээнд 3 дугаар байр, “Feurich Klavierwettbewerb” олон улсын уралдаанд 2 дугаар байрын шагнал тус тус хүртэж байжээ.