Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН АВСТРИ УЛСЫН ВЕНА ХОТЫН САЛБАР КОМИСС ДАХЬ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсгийн дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Австри Улсын Вена хотын салбар комисс дахь сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулж байна. /Иргэдийн жагсаалттай татаж үзэх/

Сонгогчдын санал авах үйл ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд ЭСЯ-нд байранд болно.

Сонгогчид дараах хаяг, цагийн хуваарийн дагуу Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, эсхүл гадаад паспортайгаа ирж,  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө үү.

Цагийн хуваарь: 
2017 оны 6 дугаар сарын 10-ны Бямба гариг  07.00-22.00 цаг
2017 оны 6 дугаар сарын 11-ний Ням гариг    07.00-22.00 цаг

дэлгэрэнгүй

Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал М.Кройтнерт Итгэмжлэх захидлаа барив

Монгол Улсаас Венад төвтэй олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал Мартин Кройтнерт Итгэмжлэх захидлаа барив.
дэлгэрэнгүй

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
САНАЛАА ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ

• Сонгогч Таны саналыг авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд 07.00-22.00 цагт явагдана.

• Сонгогч Та саналаа өгөхөөр очихдоо ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТАА заавал авч очоорой.

• Сонгогч Таны баримт бичгийг Салбар комиссын зохион байгуулагч сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч Танд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

• Саналын хуудас, дугтуй авсан сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

• Сонгогч Та саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

• Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа дугтуйд хийн битүүмжилж саналын хайрцагт хийгээрэй.

• Хэрэв саналын хуудаст саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудаст зааснаас өөр, эсхүл буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа битүүмжлэн саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.

• Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал өгвөл Таны санал хүчингүй болохыг анхаарна уу.

СОНГОГЧ ТА СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Вена дахь 11 дүгээр салбар комисс

Санал авах байрны хаяг: Fasangartengasse 45, 1130 Wien
Утас: +43-1-5352807
E-mail: vienna@mfa.gov.mn , mgl.embassy.vienna@gmail.com
Website: https://www.vienna.embassy.mn
Нэр дэвшигчдийн тухай мэдээлэл: https://gec.gov.mn/details/2142
дэлгэрэнгүй

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
дэлгэрэнгүй

ТОДРУУЛГА МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд тус хуулийн 62.1 дүгээрт “Гадаад улсад суугаа иргэд гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.” гэж заасан. Үүний дагуу сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд Вена дахь ЭСЯ-нд хүлээн авсан.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТ

Сонгуулийн тухай хуулийн 105.2 дугаарт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал авах ажиллагаа 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрийн 07.00-22.00 цагт Вена дахь ЭСЯ-ны байранд болно.

Сонгуулийн тухай хуулийн 62.2-62.10 дугаарт заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танилцуулагдсан Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Австри Улсын Вена хотын салбар комисс дахь сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгогчид дараах хаяг, цагийн хуваарийн дагуу Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, эсхүл гадаад паспортайгаа ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцож саналаа өгнө үү.

Цагийн хуваарь: 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гариг 07.00-22.00 цаг

Хаяг: ЭСЯ, 11 дүгээр салбар комиссын санал авах байр Fasangartengasse 45, 1130 Wien
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 »