Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Беларусь, ОХУ-ын хоорондох хилээр нэвтэрсэн монгол иргэдийг хил зөрчсөн гэсэн үндэслэлээр оросын тал торгууль ногдуулсан тохиолдол удаа дараа гарлаа. Дурдсан хоёр улсын хооронд хилийн боомтын асуудлаар нэгдсэн эрх зүйн зохицуулалт бүрдэх хүртэл хугацаанд монгол иргэд ОХУ, Беларусийн хооронд галт тэрэг, автомашинаар зорчихгүй байх, зорчих шаардлагатай тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгээр зорчихыг зөвлөж байна.
дэлгэрэнгүй

Австрийн Ф.Шубертын нэрэмжит консерваторит Морин хуурын анги нээхээр боллоо

Өнгөрөгч 2016 оны 9-р сард Санжаажав миний бие Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг сургалтын системд нь нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний дүнд уг консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг гаргасан юм.
дэлгэрэнгүй

Классик балет, төгөлдөр хуурын сургуулийн бяцхан сурагчид Венийн олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцов.


ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд саналаа өгөх сонгогчдийн бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хийнэ. Амралтын өдрүүд буюу Бямба, Ням гаригийн мөн цагт бүртгэлээ хийлгэх боломжтой. Хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2017.06.10-2017.06.11-ны өдрүүдэд 07:00- 22:00 цагийн хооронд Монгол Улсаас тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд (Вена дахь ЭСЯ) авна.


Сонгогчийн бүртгэл хийлгэх, сонгуульд саналаа өгөхөд анхаарах зүйл: - Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох иргэн Та, саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгэл заавал хийлгэсэн байх. - Сонгогчийн бүртгэл хийлгэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх, санал авах өдөр буюу 2017.06.10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.

- Вена дахь ЭСЯ/БТГ-т ирж саналаа өгөх иргэн Та бүртгэлээ хийлгэхдээ:

дэлгэрэнгүй

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 5 дугаар сарын 10-ны өдөр Австрийн Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
дэлгэрэнгүй

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Г.БАТТУНГАЛАГ НҮБ-ЫН ВЕНА ДАХЬ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ю.ФЕДОТОВТ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал Юрий Федотовт Итгэмжлэх захидлаа өргөн барив.
дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 4 5 »