Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Классик балет, төгөлдөр хуурын сургуулийн бяцхан сурагчид Венийн олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцов.

Австрийн Ф.Шубертын нэрэмжит консерваторит Морин хуурын анги нээхээр боллоо

Өнгөрөгч 2016 оны 9-р сард Санжаажав миний бие Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг сургалтын системд нь нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний дүнд уг консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг гаргасан юм.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Беларусь, ОХУ-ын хоорондох хилээр нэвтэрсэн монгол иргэдийг хил зөрчсөн гэсэн үндэслэлээр оросын тал торгууль ногдуулсан тохиолдол удаа дараа гарлаа. Дурдсан хоёр улсын хооронд хилийн боомтын асуудлаар нэгдсэн эрх зүйн зохицуулалт бүрдэх хүртэл хугацаанд монгол иргэд ОХУ, Беларусийн хооронд галт тэрэг, автомашинаар зорчихгүй байх, зорчих шаардлагатай тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгээр зорчихыг зөвлөж байна.
дэлгэрэнгүй

“Монголика” үзэсгэлэнд зураач С.Пүрэвхүү 30 гаруй бүтээлээр оролцож байна

Австрийн Форарлберг муж, Шрунс дүүргийн захиргаа, тус мужид амьдарч буй монголчуудтай хамтран монголын соёл, урлагийг сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан “Монгол Улс Монтафон-д зочилсон нь” /die Mongolei zu Gast in Montafon/ арга хэмжээний хүрээнд зураач С.Пүрэвхүүгийн “Mонголика” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт “МАП” галерейд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болов.
дэлгэрэнгүй

Н.Уянга тусгай олимпийн аварга болов

Австри улсад зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын тусгай олимпийн өвлийн наадмын эхний өдөр уулын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Дархан-Уул аймгийн "Энэрэл" сургуулийн сурагч Н.Уянга алтан медаль хүртжээ.
дэлгэрэнгүй

Монгол Улсын иргэд Австри Улсад зорчих виз хүсэхэд тулгардаг хүндрэлийг арилгах талаар яилцав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр /2016.11.11/ Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

www.consul.mn

Монгол иргэд гадаадад түр болон удаан хугацаагаар зорчих хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдолд холбогдох дипломат төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд www.consul.mn цахим хуудсыг үүгээр хүргэж байна.
дэлгэрэнгүй