ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд саналаа өгөх сонгогчдийн бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хийнэ. Амралтын өдрүүд буюу Бямба, Ням гаригийн мөн цагт бүртгэлээ хийлгэх боломжтой. Хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2017.06.10-2017.06.11-ны өдрүүдэд 07:00- 22:00 цагийн хооронд Монгол Улсаас тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд (Вена дахь ЭСЯ) авна.


Сонгогчийн бүртгэл хийлгэх, сонгуульд саналаа өгөхөд анхаарах зүйл: - Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох иргэн Та, саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгэл заавал хийлгэсэн байх. - Сонгогчийн бүртгэл хийлгэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх, санал авах өдөр буюу 2017.06.10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.

- Вена дахь ЭСЯ/БТГ-т ирж саналаа өгөх иргэн Та бүртгэлээ хийлгэхдээ:

- www.vienna.mfa.gov.mn цахим хуудаснаас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авна,

- Холбогдох мэдээллээ бичиж гарын үсгээ зурж баталгаажуулна,

- Гарын үсгээр баталгаажуулсан маягтыг гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ/БТГ-т хүргүүлнэ,

- Маягт, паспортын хуулбарыг өөрийн биеэр ЭСЯ-нд ирж, эсхүл Botschaft der Mongolei, Fasangartengasse 45, 1130 Wien хаягаар шуудангаар, эсхүл, vienna6@mfa.gov.mn, mgl.embassy.vienna@gmail.com и-мэйл хаягаар илгээх боломжтой.

Биечлэн ирж бүртгэл хийлгэх тохиолдолд бүртгэлийн маягтыг ЭСЯ-наас авах боломжтой. Харин гадаад паспортаа авчрах нь зүйтэй.
Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөх бүртгэл хийлгэж, бүртгэл нь баталгаажсан иргэн 2017.06.10-2017.06.11-ны өдрүүдэд 07:00- 22:00 цагийн хооронд ЭСЯ-нд биечлэн ирж, саналаа өгнө.

Сонгогч саналаа өгөхөөр ирэхдээ гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал биедээ авч ирэх хэрэгтэй. (хуулбарыг хуулийн дагуу хүлээн авах боломжгүй)

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Bена дахь ЭСЯ/БТГ, Салбар комисс № 11
Лавлах утас: +43 1 53 52 807