2017 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАВ

Монгол улсын ирээдүйн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмрээ оруулах, Австри улсад суралцаж буй Монгол оюутнуудыг дэмжих зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд “Шилдэг оюутан-2017” уламжлалт уралдаант шалгаруулалтыг амжилттай зохион байгуулав.

Тус шалгаруулалтад Вена, Грац зэрэг австрийн томоохон хотуудад суралцаж буй монгол оюутнууд оролцсоноос Венийн Техникийн их сургуулийн оюутан Ж.Лхагваням 2017 оны шилдэг оюутнаар шалгарч, Элчин сайдын яамны Хүндэт өргөмжлөл, нэг семестрийн сургалтын төлбөрөөр шагнуулав.

Ж.Лхагваням нь 2015 оноос Венийн Техникийн их сургуульд “Эрчим хүч ба автоматжуулалтын техник”-ийн чиглэлээр магистрийн ангид амжилттай суралцаж байгаа бөгөөд Эрчим хүчний системийн олон төрөлт үүсгэвэрт хэрэглээний загварчлал сэдвээр магистрийн зэргээ хамгаалахаар ажиллаж байна.

Шилдэг оюутан-2017 уралдаант шалгаруулалтад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.