“ШИЛДЭГ ОЮУТАН – 2017” ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол улсын ирээдүйн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмрээ оруулахыг зорьж, Австри Улсад амжилттай суралцаж буй Монгол оюутнуудыг дэмжих зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам “Шилдэг оюутан-2017” уламжлалт уралдааныг зарлаж байна. Дараах шалгуурыг үндэслэж шилдэг оюутныг тодруулна.

Үндсэн үзүүлэлт:
1. Монгол улсын иргэн байх
2. Австри улсын их, дээд сургуульд одоо суралцаж байгаа
3. Цуглуулсан (2017 онд) кредитийн тоо 16 ба түүнээс дээш байх
4. Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах тодорхой зорилттой байх

Бүрдүүлэх материал:
1. Товч намтар
2. Зорилтоо тодорхойлсон танилцуулга
3. 2016/2017, 2017 оны хичээлийн жилийн дүнгийн хуулбар
4. Сургуулийн тодорхойлолт

Зорилтоо тодорхойлсон танилцуулга, товч намтрыг монгол хэлээр бичиж ирүүлнэ. Холбогдох бусад материалыг PDF форматаар ирүүлэхийг хүсье.
Бүрдүүлсэн материалыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл mgl.embassy.vienna@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
“Шилдэг оюутан-2017” уралдаанд түрүүлсэн оюутныг Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, нэг семестрийн сургалтын төлбөрийг нь ЭСЯ-наас хариуцана.