Welcome to the website


ВЕНА ХОТНОО МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛОВ.

Австри дахь Монгол Соёлын нийгэмлэгийн дэргэдэх Монгол хэл, соёлын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа Вена хотноо 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болов.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Г.Баттунгалаг оролцож, Монголын уламжлалт соёл, ёс заншлын сэдвээр хүүхдүүдэд хичээл заав. Нээлтийн ажиллагаанд Вена хотод оршин суугаа 20 гаруй монгол хүүхэд эцэг, эхийн хамт оролцов.

Мөн тус ЭСЯ-наас тус сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, бага ангийн монгол хэлний сурах бичгүүдийг Монгол соёлын нийгэмлэгт бэлэглэв.
more

Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганд үг хэлэв

Энэ 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ өнөө цагийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон сорилтыг даван туулахад, ОУАЭА, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах улс орнуудын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов.
more

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганы Дэд даргаар Монгол Улс сонгогдов

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулган Вена хотноо ажлаа эхэллээ. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 168 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 2500 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы даргаар Филиппин улсын төлөөлөгч сонгогдсон бөгөөд Монгол, Австрали, АНУ, Болгар, Гана, Мексик, Финланд улсын төлөөлөгчид дэд даргаар сонгогдов.

more

Цахим сурах бичгүүд

Хилийн чанадад суугаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг танин мэдүүлэх, эх хэлийг өвлүүлэх үүднээс БСШУСЯ-наас гаргасан цахим сурах бичиг бүхий www.econtent.edu.mn цахим хуудсыг танилцуулж байна.

Тус цахим хуудаст Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурах бичгийг цахим хэлбэрээр байршуулсан бөгөөд байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэгдэх интерактив агуулгыг дуу дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой хэлбэрээр оруулжээ.

Австри улсад суугаа эцэг, эхчүүд Та бүхнийг Монгол хэл, соёлоо хадгалан өвлүүлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хуудаст зочлохыг урьж байна.
more

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ /2017 ОНЫ 7 ДУГААР САР/

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний хагас жилд 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 381 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өсчээ.

2017 оны эхний 7 сарын байдлаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 926 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсчээ. Монголбанкны нэрлэсэн дунджаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 377.5 төгрөг буюу 18.6 хувиар буурчээ.
more

Австрийн Засгийн газраас “Artists in residence Austria 2018” тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Австрийн Засгийн газраас “Artists in residence Austria 2018” тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
more

зарлал

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдрүүд тохиож буй тул 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ЭСЯ иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.

/Консулын яаралтай асуудлаар +43 660 378 13 01 дугаартай утсаар холбогдоно уу/

Anlässlich der Nationalfeiertage „Naadam“ bleibt die Botschaft der Mongolei von 10. bis zum 15. Juli 2017 geschlossen

/bei dringenden Fällen sind wir unter der Telefonnumer: +43 660 378 13 01 erreichbar/
more